СХД/ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” АЯНЫ ХҮРЭЭНД ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ
Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж төлөвлөгөөний дагуу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүүрэгт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 50 аж ахуй нэгж байгууллагуудын захирал, инженер техникийн ажилчдыг сургалтад хамрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон холдинг ХХК-ийн үйлчилгээний зориулалт бүхий барилга угсралтын талбайд үзүүлэх дадлага сургуулилтыг хийж, чадавхжуулсан юм. Сургалтыг ХАБ-ын үндэсний сургагч багш, МУ-н зөвлөх инженер Ч.Чинзориг, Ц.Ганбат, нар Барилгын чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, Барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, Өндөрт ажиллах үеийн аюулгүй байдал, хамгаалах хэрэгсэл, Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх сэдвээр заавар, зөвлөгөө өглөө.
Цаашид “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аяны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ барилгын салбарт хийгдэх төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг эрчимжүүлэх, барилгын талбайд ажиллаж байгаа ажилтнууд болон гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, зөвлөн туслах ажлыг түлхүү зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.81.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20