СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-16
 
Дүүргийн Засаг даргын 2023 оны А/463, А/667 дугаар захирамжуудын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, Нийгмийн эрүүл мэндийн тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор томоохон аж ахуйн нэгж байгууллагатай “Өглөөний цайтай ажил хэрэгч өглөө” уулзалтыг ӨЭМТ-үүдтэй хамтран зохион байгуулж байна.
2023 оны 10 дугаар сард нийт 60 гаруй байгууллагын удирдах ажилтан, эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан ба дараах чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөлөө.
Үүнд:
1. Байгууллагын ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах;
2. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг явуулах;
3. Байгууллагын эцэг, эхийн зөвлөлтэй хамтрах
4. Байгууллагын бүр эрүүл мэндийн булантай болох зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Уулзалтын үеэр (нийгмийн хариуцлагын хүрээнд) дүүргийн “Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон 62 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн 1 бүлгийг сонгон авч шүдний эрүүлжилт хамтран хийхээр, “Хатант кашмер” ХХК цахим сурталчилгааг хийж, түгээхээр болоод байна.
Дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ажилд идэх санаачилагатай хамтран ажиллахыг уриалж байна.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.