СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НАМРЫН МОД ТАРИЛТ ЭХЭЛЛЭЭ
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд Сонгинохайрхан дүүрэг нэгдэж ЗДТГ-аас “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” намрын мод тарих арга хэмжээг өнөөдөр /2023.10.13/ Тахилтад байрлах Цагдаа толгой цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд ЗДТГ, хороод, харьяа хэлтэс, тасаг, албадууд, нийт 55 төрийн байгууллагын нийт 500-аад албан хаагчид мод тарилаа.
Дүүргийн зүгээс энэ жил түлхүү цэцэрлэгт хүрээлэн, айл өрх, албан байгууллагын хашаанд мод тарих чиглэлийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд ноднин жилийн тариалсан мод, бут, сөөгөө арчлах, ургуулах, нөхөн сэргээх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Бид нэг өдөр мод тариад орхидог биш тарьсан модоо ургуулахад өөрийн хувь нэмрээ оруулдаг, эргэж тойрч усалдаг байх нь чухал юм. Тиймээс айл өрхийн хашаанд мод тарьж гэр хорооллыг ногоон бүс болох зорилтыг тавин ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ жил хавар, намар нийлээд 21-р хороо “Инчон мөрөөдлийн төгөлд 30,000, 24-р хороо ”Бумбатын рашаанд 2000, Тахилт Цагдаа толгой цэцэрлэгт хүрээлэнд 5000, ногоон чулуутын цэцэрлэгт хүрээлэнд 1000, нийтийн эзэмшлийн талбайд 1000, зүүн салааны нийтийн эзэмшлийн талбайд 1000, айл өрхүүдийн хашаанд 20000 модыг тарьж байна.
Өнгөрсөн жил 135 мянган модыг тарьсан бол энэ жил дүүргийн хэмжээнд хавар, намрын тариалалтаар 200 мянган мод тарихаар зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн хувьд гоёл, чимэглэлийн зориулалттай хайлаас, шар хуайс, улиас, бургас, нарс, голт бор, нохойн хошуу, бургас, нарс, жимсний мод, шинэс зэрэг модыг түлхүү тарьж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20