СХД/ “ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-13
 
Дүүргийн Засаг даргын 2023 оны А/666 дугаар захирамж “Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчий үед авах арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэг, эмч, нийт 100 гаруй хүнийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналт, дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяр, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч З.Ганчулуун нар явуулж өвчнийг үүсгэгч вирусийн омгуудын ялгаа, томуу өвчний үед илрэх шинж тэмдэг, улирлын томуугийн үед хүн амын дунд тархан эргэлдэж буй вирусийн хэв шинж, томуугийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.
Цаашид хүүхдийн томуугийн дэгдэлт нэмэгдэх, хүндрэлүүд үүсэх эрсдэл их байгаа тул эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.