СХД/ ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ ӨРГӨТГӨСӨН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны А/320 дугаар захирамжаар байгуулагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл”-ийн ээлжит хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус зөвлөлийн дарга Д.ундармаа, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн дэд дарга Ч.Өнөрсайхан болон зөвлөлийн гишүүд, урилгаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийгэм, цахим бодлогын хорооны дарга Г.Бадамцэцэг, Төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга оролцлоо.
Хуралдаанд дүүргийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдсан асуудал сэдвүүдээр илтгэл хэлэлцэгдэж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын санал солилцлоо.
Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, хороо, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар болж, зөвлөмж гаргахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.137.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20