СХД/ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ТЭМЦЭЭНД 62 ДУГААР СУРГУУЛЬ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-12
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах XXIX дэх удаагийн уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт 122 дугаар сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа. Уралдаанд нийт Ерөнхий боловсролын 16 сургуулийн 986 сурагч оролцсон юм.
Тэргүүн байр - 62 дугаар сургуулийн Д.Батбаатар багштай “Аялгуу” хамтлаг /Lady Gaga “Shallow/
Дэд байр - 65 дугаар сургуулийн П.Наранцэцэг багштай “Нарны дуулал” хамтлаг /Эх орон/
Гутгаар байр - 107 дугаар сургуулийн Г.Оюунцэцэг, Б.Жаргалсайхан багштай “Дуурьсал” хамтлаг /Гайхамшигт хайр/
Тусгай байр - 74 дүгээр сургуулийн Э.Гэрэлчимэг багштай “Мөрөөдлийн дуулал” хамтлаг /Joe hisaishi “Tonari no totoro”
Шилдэг удирдаач багшаар - 65 дугаар сургуулийн Хөгжмийн багш П.Наранцэцэг
Шилдэг зохион байгуулалттай сургуулиар - Д.Цэцгээ, С.Болор-Эрдэнэ багштай 67 дугаар сургуулийн хамтлагууд тус тус шалгарлаа.
Эхний 3 байранд шалгарсан найрал дууны хамтлагууд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар шатны шалгаруулалтад оролцох ба амжилттай оролцон шагналт байранд шалгарсан хамтлагууд цаашлаад Нийслэл хотын 384 жилийн ойн концертод оролцох хүндтэй эрхийг авах юм.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.