СХД/ "WORLD SHARE" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮЛ ҮРС ТӨВД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА.
“WORLD SHARE” олон улсын байгууллагатай 2022 оноос эхлэн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийг түшиглэн хэрэгжүүлж буй “Хүүхдийн хоол, шим тэжээл” төслийн хүрээнд 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмжийг гардуулан өгч, гэрээнд гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, “WORLD SHARE” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Хун Ён Хуа, “WORLD SHARE” олон улсын төв байгууллагын Монголыг хариуцсан менежер Жу Ара, Ай Мед Техноложис ХХК-ний захирал М.Батням болон бусад албаны хүмүүс оролцсон.
Төслийн зорилго нь хүүхдийг хоолоор эрүүлжүүлэх, архаг хууч өвчтэй, жингийн хоцрогдолтой хүүхдүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой бөгөөд төслөөс сар бүр “Эрүүл үрс төв”-д 10 сая төгрөгний хүнсний дэмжлэг үзүүлж байна.
Төслийн нийт өртөг 250 сая төгрөг юм. “WORLD SHARE” олон улсын байгууллагын хамт олонд нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20