СХД/ “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ, дүүргийн 65 дугаар сургуультай хамтран “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжих нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад урилгаар Австрали улсаас боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, заах арга зүйн олон улсын Тесол гэрчилгээ эзэмшссэн, Боловсролын бакалавр зэрэгтэй багш Трэси Хоук болон түүний баг хамт олон ирж оролцлоо.
Сургалтад дүүргийн 27 сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг анги удирдсан багш нар болон 43 хорооны эцэг эхийн төлөөлөл болсон 180 гаруй иргэд хамрагдлаа.
Сургалтаар “Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй, тэдний зан төлөвт гардаг өөрчлөлт, хөгжил, оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, багш, эцэг эх, асран хамгаалагчдаас нээлттэй асуулт хариулт болон зөвлөгөөний буланг ажиллуулж онолын болон практик дадлага ажил хийж зохион байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.172.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20