Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт орсонтой холбогдуулан ЭМДЕГ нь хууль тогтоомжыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулах ойлголт мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг хөдөө орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд 8 дугаар сарын турш нэгдсэн сургалтыг баруун, төв, зүүн бүсд зохион байгуулна. Анхны сургалтыг баруун бүсээс эхэлж байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Баян-өлгий, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг хамруулан ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН СТРАТЕГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ, ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ИЛ ТОД БОЛГОХ НЬ” сэдэвт нэгдсэн сургалтаа өнөөдөр Өвөрхангай аймагт эхлүүллээ.
Сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын зөвлөхүүд, баруун бүсийн 8 аймгийн ЭМДХ-ийн удирдлагууд, албан хаагчид, өрх болон сумын Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Хувийн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилчид зэрэг нийт 100 гаруй хүн оролцож байна.
Сургалт 08 сарын 8-11-ны хооронд гурван хоног үргэлжилнэ. Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтын шинэчлэлийн үндсэн зарчим, стратегийн худалдан авалтын концепц, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, салбарын үйл ажиллагаа, 2023 онд шинээр болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журмыг танилцуулах нэгдсэн мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллах юм. Ингэснээр бүс бүрт сургагч багш бэлтгэгдэж, орон нутгийн даатгалын нэгжүүд чадавхжиж, гэрээт эрүүл мэндийн байгууллага, иргэдийг тогтмол нэгдсэн мэдээ мэдээллээр хангах эргэх холбоотой ажиллах зэрэг ач холбогдолтой.
Бид сургалтыг нээлттэй зохион байгуулах зорилгоор цахимаар шууд дамжуулж байгаа бөгөөд мөн сургалттай холбоотой мэдээ мэдээллийг ЭМДЕГ-ын албан ёсны цахим хаягуудад нэгдэж авах боломжтой.

-
2024-11-20