ЭМД: Сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-08

ЭМДЕГ нь 21 аймаг 2 дүүрэгт хэлстэй бөгөөд тухайн хэлтсүүдээр дамжуулан орон нутгийн болон алслагдсан сумдын иргэдэд ЭМД-тай холбоотой бүх төрлийн төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. 

Орон нутгийн хэлтсүүд иргэн даатгуулагчдад ЭМД-тай холбоотой мэдээлэл өгөхөөс гадна орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтыг хийх, нэхэмжлэлийн хяналтын үр дүн, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, шалгалт, чанарын үнэлгээ хийн ажилладаг. 

Энэ хүрээнд Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс энэ сарын 2-оос 4-ний өдрүүдэд Цэнхэрмандал, Хэрлэнбаян-Улаан, Дэлгэрхаан сумын гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-ийн 2023 оны 06, 08 дугаар тогтоолуудыг танилцуулах сургалт зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирсон асуултад хариулт өглөө. 

Мөн энэ үеэр дээрх сумдын иргэдэд Новартис хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгөхөөс ЭМД-ын шимтгэлээ хэрхэн хамгийн хурдан төлж, хялбархан шалгах талаар танилцууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.