“Шалгавал эрсдэлгүй” өдөрлөг зохион байгууллаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-11

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1030 дугаар захирамж, “Эрсдэлгүй Улаанбаатар” аян, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр, дүүргийн Засаг даргын удирдамжийн хүрээнд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, зуух яндангийн битүүмжийг шалгах, хөөлөх, сайжруулсан түлшний зөв хэрэглээг иргэдэд сурталчлах, хэрэглээний зөв дадлыг эзэмшүүлэх зорилгоор “ШАЛГАВАЛ ЭРСДЭЛГҮЙ” уриан дор өдөрлөг нэгдсэн арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Улаан загалмайн хороо, “Таван толгой түлш“ ХХК, Цагдаагийн газар, УБЦТС ТӨХК, 25 хороо, хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат, НАОБТГ-ын дарга Б.Батшагай, дүүргийн хороодын Засаг дарга болон холбогдох хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

Улаанзагалмайн хороо дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран угаартсан иргэдэд үзүүлэх анхны тусламжийн биет сургалт зохион явуулсан. Мөн Тавантолгой түлш ХХК-аас сайжруулсан түлш борлуулах “Сайн” карт шинээр олгон, сунгалт хийх үйлчилгээ үзүүлсэн.

Арга хэмжээний үеэр хамтран оролцогч байгууллагууд талбайд цугласан иргэдэд өөрсдийн асраар дамжуулан гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.92.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.