ЭМД: ЭМДЕГ-тай “Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээг шинээр байгуулах хүсэлтэй эмийн сангуудын анхааралд:
“Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулах албан хүсэлт, бүрдүүлэх материал, тавигдах шалгуурыг доорх холбоосоос татан авч, холбогдох материалыг info@emd.gov.mn хаягт хүргүүлнэ үү.
Мөн гэрээ байгуулахад шаардлагатай судалгааны мэдээллийг доорх холбоосоос татан авч, үнэн зөв, санамжийн дагуу бүртгэж, gereelelt@emd.gov.mn хаягт хүргүүлнэ.
Тодруулах мэдээллийн талаар Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116, 70101153 дугаарт холбогдоно уу.
- Бүрдүүлэх материал, тавигдах шалгуурыг энд дарж авна уу
- Судалгааны мэдээллийг энд дарж авна уу
Анхаарах зүйлс:
- Хүсэлт өгч, гэрээ байгуулах үед даатгалаар үйлчилэхэд шаардлагатай цахим программ, хурууны хээ уншигч, 2 талт дэлгэцийг суурьлуулсан байх шаардлагатай болохыг анхаарна уу.
- Гэрээ байгуулсны дараа Хөнгөлөлттэй эмийн жагсаалтын 90%-аас дээш нөөцийг бүрдүүлж ажиллах. (ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоол болон ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/135 дугаар тушаалын дагуу)
- Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, сунгагдсан, арын нүүрт өөрчлөлт орсон тохиолдол бүрийг ХАГГ-т ажлын 10 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэж байх.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.237.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20