СХД/ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-22
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн болно.
Тэмцээн Сонгинохайрхан дүүргийн “Толгойт хөгжлийн төв”-ийн спорт зааланд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагт зохион байгуулагдана.
Төрөл:
?Суугаа волейбол
?Пара бадминтон
?Пара бадминтон холимог
?Зуун буудалт даам
Тэмцээнд оролцох 43 хороо нь 4 бүс тус бүр 2 баг бүрдүүлж оролцоно. /Өнөр бүс, Толгойт бүс, Төвийн бүс, Баянхошуу бүс/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах ба спортын тэмцээний төрөлд 18-аас дээш насны иргэд оролцоно. Оролцогчид спортын хувцас, хувийн дугаар, мандаттай оролцох юм.
Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.