ЭМД: ЭМДҮЗ-өөс баталсан шинэчилсэн тогтоолуудыг танилцуулах цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-28

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж шинэчилсэн журмуудыг баталсан.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын цахим системд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, тусламж үйлчилгээний нэхэмжлэл, анхан шатны маягтын дагуух мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авах, тогтоолыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд сурталчлах, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад журмын талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлж байна.

  Энэ хүрээнд 07 сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ЭMДҮЗ-ийн тогтоолуудын талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтын үе шаттай зохион байгуулж бөгөөд өнөөдрийн сургалтад төрийн болон хэвшлийн ЭМБ-ын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд жагсаалт,  төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолыг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ээлжит сургалтаа зохион байгууллаа. 

  Сургалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон ажил хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж, оролцогчдын сонирхосон асуултад  хариуллаа. 

Өнөөдрийн сургалтад танхимаар 50, цахимаар 350 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Цаашид сургалтыг цувралаар зохион байгуулах бөгөөд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад сургалтын зарыг цаг тухайд  нь мэдээлнэ. 

  Мөн өнөөдрийн сургалт мэдээлэлтэй холбоотой танилцуулга,тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дэлгэрэнгүй файл мэдээллийг  ЭМДЕГ-ын албан ёсны www.emd.gov,mn сайт болон сошиал  хаягуудад нэгдэж QR, линк хэлбэрээр авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.