СХД/ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-16
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээ өнөөдөр /2023.09.16/ хоёр дахь жилдээ зохион байгуулагдав. Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, хүүхэд хөгжлийн булан ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн 300 гаруй хүүхэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, эцэг, эх асран хамгаалагчдын хамт Сэтгэлзүйн болон Хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг авсан юм.
Өнөөдрийн үзлэгээр чих, хамар, хоолой, мэдрэл, шүд, сэргээн засал, хөдөлгөөн засал, хэл засалч, арга зүйч, үнэлгээний ажилтан зөвлөгөө мэдээлэл өгсөн бол урлал заслын хөтөлбөрийн багш, туслах багшийн хичээлийн булан ажиллаж хүүхдүүд нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөж байна.
Өнөөдрийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сүү Хувьцаат Компани | SUU JSC хамтран зохион байгууллаа. Хамтарч ажилласан Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг MFWA болон нийт байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын идэвхтэн болон иргэддээ баярлалаа.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.56.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.