СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛНА
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 66 байгууллагын эрхлэгч нартай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр /2023.09.07/ уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга сургуулийн өмнөх байгууллагуудын дунд зөвлөгөөн зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Тус зөвлөгөөнөөр дараах таван чиглэлээр ажлын хэсгийг байгуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр болсон. Үүнд эрхлэгч, арга зүйч, багш, ур чадвар, цэцэрлэгийн тоног төхөөрөмж гэсэн чиглэлүүдээр зөвлөгөөн зохион байгуулах юм. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын тулгамдаж буй бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Мөн дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 10 байгууллагын зөөлөн эдлэл, хангамжийн материал бэлтгэх санхүүжилтийг дүүргийн орон нутгийн төсвөөс 416 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэснийг уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга онцлон хэлэв. Цаашид шат дараатай арга хэмжээ авч, бүх СӨБ-д тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 115, үүнээс төрийн өмчийн 66 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 27200 гаруй суралцагч хамрагдаж байна.
Дүүрэгт 2023 онд 150-240 хүүхдийн суудалтай 5 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон бол одоогийн байдлаар 16 хороонд 18 цэцэрлэг шинээр баригдаж байна. Эдгээр цэцэрлэгүүд ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг цэцэрлэгийн хүртээмжээ 100 хувь шийдвэрлэж чадах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.115.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20