СХД/ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ”-г 2023.09.16-ны өдөр зохион байгуулна.
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа:
Үндсэн хоёр төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хоол зүйчийн мэдээлэл, хэл засалч, хөдөлгөөн засалчийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйчийн болон хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэнэ.
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардагддаг протез, ортопед, холбогдох тусгай хэрэгслийг танилцуулах, хэрхэн яаж хэрэглэх талаар мэдээлэл заавар хүргэнэ.
Эрүүл мэндийн үзлэг, оношилгооны чиглэл:
1. Хүүхдийн мэргэшсэн эмчийн үзлэг
2. Чих хамар хоолойн эмчийн үзлэг
3. Шүдний эмчийн үзлэг
4. Нүдний эмчийн үзлэг
5. Хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг
6. Хөдөлгөөн засалчийн үзлэг
7. Сэтгэл зүйчийн зөвлөгөө
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.64.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20