СХД/ ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-06
 
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэхэд хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/242 захирамж гарсан.
Тус захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны 04 дүгээр сард ажлын хэсэг байгуулагдаж, дүүргийн хэмжээнд худалдаа үйлчилгээ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 62, сургууль, цэцэрлэгийн болон орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай баригдаж байгаа барилгын дэд бүтэц, гадна орчны аюулгүй байдалд 41 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан үүрэг даалгаврыг танилцуулах ажлын хэсэг /2023.09.06/ Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.
Уулзалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, дүүрэг дэх ажлын хэсгийн ахлагч Д.Ундармаа ахлан Хотын стандарт Хяналтын газрын барилгын хяналтын улсын байцаагч З.Ганбат, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Энхээ, Байгаль орчны стандартын хэлтсийн дарга Д.Өлзийсайхан бусад ажлын хэсгийн гишүүд оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайланг танилцуулан, ажлын хэсгийн гишүүд тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн юм.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.156.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.