Хан-Уул дүүрэг Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн ахмадуудын төлөөлөл болсон 1000 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар оролцож, ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээний эхлэлд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлыг товч танилцууллаа.
Тодруулбал Хан-Уул дүүрэгт 2017-2023 онд 21 цэцэрлэг, 11 сургууль, 64 хүүхдийн тоглоомын талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв, 6 эмнэлэг, сувилалын барилга, 7 гүүр тус тус ашиглалтад орсон байна. Ирэх жил дүүргийн хөрөнгө оруулалтаар Нисэхийн аюулгүйн тойргийг 2 түвшний уулзвар бүхий гүүрэн байгууламж барих зураг төслийн ажил хийгдэж байна” хэмээн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулан ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, төрийн дээд одон медаль гардууллаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, 25 хороодын 1000 гаруй ахмадын төлөөлөл оролцлоо. Уулзалтын эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлыг товч танилцууллаа. Тодруулбал Хан-Уул дүүрэгт 2017-2023 онд 21 цэцэрлэг, 11 сургууль, 64 хүүхдийн тоглоомын талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв, 6 эмнэлэг, сувилалын барилга, 7 гүүр тус тус ашиглалтад орсон байна. Ирэх жил дүүргийн хөрөнгө оруулалтаар Нисэхийн аюулгүйн тойргийг 2 түвшний уулзвар бүхий гүүрэн байгууламж барих зураг төслийн ажил хийгдэж байна” хэмээн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулан ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ
-
2024-11-20