СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 591 МЯНГАН МЕТР КВАДРАТ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-08-25
 
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээг эрчимжүүлэх ажил 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өнөөдөр /2023.08.25/ нийт 591 мянган метр квадрат талбайг цэвэрлээд байна.
Тухайлбал, бүх нийтийн цэвэрлэгээнд дүүргийн 35 сургууль, 112 цэцэрлэг, 75 СӨХ, 1855 аж ахуйн нэгж байгууллага, 8503 иргэд, залуус оролцож 43 хорооны 35 хог тээврийн авто машин 65 удаагийн давтамжтайгаар 292.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргээд байна.
Цэвэрлэгээний хүрээнд гудамж талбайн үүсмэл хог, шарилж, лууль, хөл газрын ургамал, авто замын нуух, явган зам, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарцыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.