СХД/ ӨНӨР БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нэгдүгээр хорооллын арын зам дагуух Өнөр бүсийн бүтээн байгуулалт /2023.08.22/ “НАМРЫН ӨНГӨ-2023” нэгдсэн арга хэмжээний хамт нээлтээ хийлээ.
Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар оролцож бүтээн байгуулалтын талаар иргэд, оршин суугчдад мэдээлэл өгсөн юм.
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, контейнер, чингэлгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар буулган, газар чөлөөлөх ажил эхэлсэн. Тус онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 132 гарааш, контейнерыг буулгаж, газар чөлөөлсөн байршилд ногоон байгууламж, явган хүн, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан юм.
Уг байршилд нийтийн эдэлбэр газарт байсан 899 гарааш, контейнер, төмөр чингэлгийг 2022 оны 4 дүгээр сараас буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Улмаар 2022 оны 7 дугаар сараас дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн газар чөлөөлсөн байршлыг дугуй, явган, авто зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих замын хамт тохижуулж дуусгалаа.
Мөн Өнөр бүсийн бүтээн байгуулалтын талбайд нээлтээ хийж буй “НАМРЫН ӨНГӨ-2023” нэгдсэн арга хэмжээ нь 2023 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгэгдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20