СХД/ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр /2023.08.15/ болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан зохион байгуулж, цаг үеийн нөхцөл байдал дээр тулгуурлан зарим шийдвэрийг гаргалаа.
- Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг нэгдүгээр хорооллын арын гарааш чөлөөлсөн талбайд тохижилт хийсэн газарт зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх
- Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийгдэж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг даалгаврыг өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.225.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20