ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЕСӨН /9/ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, НЭГ /1/ СУВИЛАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-21

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийт 9 өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орлоо.

Тухайлбал эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор 2017-2023 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүргийн  8, 12, 14, 15, 16, 19, 21, 23, 24 дүгээр хороодод өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Мөн ирэх жил дүүргийн 10 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилга шинээр баригдаж эхлэнэ. Тодруулбал тус хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан 20 гаруй гарааш, контейнерийг буулгаж, чөлөөлсөн. Чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах өрхийн эрүүл мэндийн төвийн барилга шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.72.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.