СХД/ ИЗҮНОКҮНИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЙЛЧИЛЛАА
Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Ямашита Масаюки тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2023.08.07/ Сонгинохайрхан дүүрэгт айлчиллаа.
Уулзалтаар Изүнокүни хотод багш, эмч нарыг богино хугацаанд чадваржуулах сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийлж санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Сонгинохайрхан дүүрэг, Изүнокүни хотын хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг 2015 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн айлчлалаар Изүнокүни хотын 27 сурагч, 2 багшийн хамт Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт амарч, Монгол ёс заншил, өв уламжлалтай танилцаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.113.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20