ЭМД: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН СТРАТЕГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль, журмыг танилцуулж мэдээлэл, зөвлөгөө өгч нэгдсэн нэг ойлголтод хүрэх дотоод сургалтыг зохион байгуулж байна.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй өнөөдрийн сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын зөвлөхүүд болон ЭМДЕГ-ын өөрийн сургагч багш нар оролцож санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалтын концепц, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон шинээр батлагдсан тогтоол, дүрэм, журмыг боловсруулахад баримтлах зарчим, өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өгч, гарч буй үр дүнг танилцуулах юм.
Эрүүл мэдийн даатгалын санхүүгийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй энэхүү сургалтыг өнгөрсөн 8 дугаар сард 21 аймаг 2 дүүрэгт бүсчилсэн хэлбэрээр амжилттай зохион байгуулсан бол өнөөдөр дотооддоо буюу ЭМДЕГ-ын 150 гаруй албан хаагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20