ЭМДЕГ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, тасралтгүй хөгжүүлэх, бусад улс орны сайн туршлагуудыг судлах, нутагшуулах зорилгоор олон улсын байгууллагуудтай тогтмол туршлага солилцож ажилладаг.
Энэ хүрээнд өнөөдөр Дэлхийн банкны зөвлөх Сараа Бэйлс оношийн хамааралтай бүлэг түүний чанарын хяналт, үнэлгээний талаар вебинарыг зохион байгууллаа.
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй энэхүү сургалтаар Монгол Улс болон Тайланд улсад ашиглаж байгаа оношийн хамааралтай бүлэг, чанар төлбөрийн хяналт, тэдгээрийн онцлогууд болон хяналтын төрлүүдийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, холбогдох жишээг танилцуулсан юм.
Сургалтад ЭМДЕГ-ын Хяналтын зохицуулалт, чанарын үнэлгээний хэлтэс, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын зөвлөхүүд оролцож олон улсын туршлагаас суралцлаа.
-
2024-11-20