ЭМД: Зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-07

Зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, ЭМДҮЗ-өөс шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулах сургалт Хэнтий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сургалтаар Сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ түүний шалгуур, цахим системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд зүүн бүсийн аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлэх тусламж үйлчилгээний тариф хэрхэн нэмэгдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. 

Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын хүрээнд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн бөгөөд Зүүн бүсийн аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчлэлийн коэффициентыг 1.05 байхаар тохируулсан.

Ингэснээр Зүүн бүсийн аймгууд Улаанбаатар хотод байршиж буй эмнэлгүүдээс 5%-иар илүү тарифаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Мөн иргэн оршин байгаа газраа санхүүгийн ямар нэгэн эрсдэлд оролгүйгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.