ЭМД: ЭМДҮЗ-ийн тогтоолын хэрэгжилтийг хангах, танилцуулах талаар сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-25

Сүхбаатар аймгийн ЭМД-ын хэлтсээс ЭМДҮЗ-ийн 2023 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль журмыг танилцуулж, мэргэжил аргай зүйн зөвлөгөө өгөх сургалтыг цахимаар зохион байгууллаа. 

Сургалтад аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ЭМДҮЗ-ийн тогтоол шийдвэрүүд, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, болон хууль эрх зүйн өөрчлөлтүүдтэй танилцаж, мэргэжил ар зүйн зөвлөгөө авсан юм. 

 

Төв аймаг 

 

Төв аймаг дахь ЭМД-ын хэлтсээс 2023 оны 10 сарын 23-24-ны өдрүүдэд Дэлгэрхаан, Бүрэн сумын ЭМТ-н 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  ЭМДҮЗ-ийн тогтоолын хэрэгжилтийг хангах, танилцуулах талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар ЭМДҮЗ-ийн шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль журмуудыг танилцуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудаас илэрч буй нийтлэг зөрчил, нэхэмжлэлийн хяналтын шалгууртай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн дээрх сумдын төрийн албан хаагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилан таниулж, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.