ЭМД: ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЭМДЕГ-аас албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэжил аргазүй, харилцаа хандлага зэрэг бүх талын мэдлэг чадварыг дээшүүлэх, туршлага солилцох цахим сургалтыг 14 хоног тутмын Лхагва гараг бүр зохион байгуулдаг.
Газар, хэлтэс бүрээс ажил болоод амьдралд өдөр тутамд тулгамдаж болзошгүй мэдээллийг нээлттэй хүргэдэг энэ удаагийн сургалтыг “Хөрөнгө орлогыг мэдүүлэхэд анхаарах асуудал” болон “Байгууллагын стандарт түүнийг мөрдөж, хэвшүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Мөн ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг Тайланд улсад албан томилолтоор ажилласан туршлагаасаа хуваалцсан юм.
Өнөөдрийн сургалтад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн 100 гаруй албан хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20