ЭМД: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүйгээр хангах уулзалт болж байна
ЭМДҮЗ-ийн 2023 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга журам шинэчлэн батлах тухай” 06 тогтоолоор өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ, санхүүжилт, зардлын хязгаар, тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хэрхэн хүлээж авах, нэхэмжлэлд тавигдах шаардлага болоод холбогдох бусад шинэчлэлийг баталсан.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээлэл, арга зүйгээр тогтмол хангаж, эргэх холбоотой ажиллаж байна. Өнөөдөр Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай уулзаж Selection1818.mn системд гүйцэтгэлэийн шалгуураа хэрхэн бүтгэх, нэг иргэнээр тооцсон санхүүжилтын гүйцэтгэлийг хэрхэн тооцоолох, программ хангамжид хийгдэх өөрчлөлтийг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Сургалтад нийслэлийн 6 дүүргийн өрхийн эмч мэргэжилтнүүдийн салбар холбооны төлөөлөл, Орон нутгийн өрхийн эмч мэргэжилтнүүдийн салбар зөвлөлийн 100 гаруй эмч мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцож байна.
Энэхүү сургалт маргааш үргэлжилэх бөгөөд Сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хамрагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.205.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20