ЭМД: Гэрээ бүхий ЭМБ-уудад сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-01

ЭМДЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Хэнтий аймгийн ЭМД-ын хэлтсээс тус аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт сум, Өлзийт, Гурванбаян тосгоны гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-өөс 2023 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол холбогдох хууль, журмыг танилцуулах сургалт зохион байгууллаа. 

Энэ үеэр гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл чанар, үр дүнд хяналт хийж, шинэчлэлийн хүрээнд цахимаа программыг хэрхэн ашиглах, тусламж үйлчилгээний гүйцэтгэлээ цаг тухайд нь хэрхэн илгээх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Мөн гэрээ бүхий 5 эмийн сангийн хөнгөлөлттэй эмийн хангалт,  олголт, “Новартис” хөтөлбөрийн эмийн татан авалт, зарцуулалт, хүний нөөцийн байдал, иргэдэд эмийн худалдан авалттай холбоотой мэдээллийг харуулах 2 талт дэлгэц байршуулсан байдал, иргэдэд мэдээлэл хүргэх хаяг мэдээллийн самбар байршуулсан эсэхэд хяналт хийж, зарим заалтыг хангаагүй 2 эмийн санд албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.145.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.