Голомт банкны 2023 оны 2-р улирлын санхүүгийн тайланг хүргэж байна
Үйл явдал
/
2023-08-07

Голомт банкны 2023 оны 2-р улирлын санхүүгийн тайланг хүргэж байна

Монгол банкнаас гаргасан стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа нэгтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ хүрээнд Голомт банк 2023 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа бэлтгэн хүргэж байна.

2023 оны 2-р улирлын үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Нийт актив 7.1%-аар өсөж 9.2 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт өөрийн хөрөнгө 18.4%-аар өсөж 846.3 тэрбум төгрөгт хүрэв.
  • Нийт зээл 16.1%-аар өсөж 4.3 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 7.3% байна
  • Харилцагчийн эх үүсвэр 7.6%-аар өсөж 6.0 их наяд төгрөгт хүрэв.
  • Татварын дараах цэвэр ашиг 20.9 тэрбум төгрөгөөр буюу 36.5%-аар өсөж 78.2 тэрбум төгрөгт хүрэв.

Та ЭНД дарж Голомт банкны улирлын санхүүгийн тайлантай танилцах боломжтой.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.