Ажилтан төвтэй хүний нөөцийн бодлого, менежментийг байгууллагын дотоод соёлоо болгон ажиллаж буй Голомт банк ажилтнуудаа тав тухтай ажиллах, тасралтгүй хөгжих боломжоор хангаж, чадварлаг хамт олон, мэргэжилтнүүдээ тогтмол дэмжин ажилладаг билээ. Энэ хүрээнд ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цаг, мэдлэг боловсрол, тэдний гэр бүлд зориулсан олон төрлийн сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт хангамжийг тогтмол нэмэгдүүлэхийг зорьсоор ирсэн.
Тиймээс ч банкны зүгээс ажилтнуудынхаа ажлын бүтээмж, байгууллагын ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, гүйцэтгэлийг шударгаар үнэлэн гүйцэтгэлд суурилсан мөнгөн урамшууллыг хагас жил бүр олгодог уламжлалтай. Үүний дагуу ажилтнуудын 2023 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийг дүгнэн түүнд суурилсан мөнгөн урамшууллыг нийт салбар, тооцооны төв болон төвийн нэгжийн ажилтнууддаа олголоо.
Дэлхийн 94 оронд салбартай “Great Place to Work Institute”-ээс Голомт банкны баримталж буй хүний нөөцийн оновчтой бодлогыг үнэлэн “Ажиллахад хамгийн таатай газар”-аар нэрлэсэн бөгөөд бид энэхүү үнэ цэнийг улам бататган ажилтан төвтэй байгууллагын соёлоо бэхжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын банк санхүүгийн салбар хийгээд Голомт банкны өсөлт, хөгжилд үнэ цэнтэй хувь нэмрээ оруулан ажиллаж буй нийт ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлье.
-
2024-11-20