ОГ: Ойн газрын төлөөлөл “ой байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт болон бүс нутагт суурилсан нэмүү өртгийн сүлжээ” сэдэвт сургалтад хамрагдаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-30

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)- аас зохион байгуулж буй сургалт нь Япон улсын Хоккайдо хотын “Жайка Хоккайдо” төвд 2023.10.22-2023.12.08-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад Монгол, Непал, Этиоп, Малави, Камерун, Кот-д'Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Гүрж зэрэг орнууд хамрагдаж байна.

Сургалтаар “Ой, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт болон бүс нутагт суурилсан нэмүү өртгийн сүлжээ”-ий тухай Япон улсын туршлага болоод хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдал, хүн амын өсөлтийн динамик, газар төлөвлөлтийг зайнаас тандан судалгааны мэдээлэлд үндэслэн хэрхэн гүйцэтгэдэг талаар танилцуулга хийгдэх бөгөөд сургалтад хамрагдагчид амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалттай биечлэн танилцаж, туршлага судлан олж авсан мэдлэг, мэдээлэл дээрээ үндэслэн загвар төлөвлөгөө боловсруулах юм.

Сургалтын эхний өдрүүдэд оролцогчид сургалтын хөтөлбөрийн дагуу танилцуулга илтгэлийг бэлтгэн хүргэж, Япон улс болон Хоккайдо хотын хүрээлэн буй орны судалгааны түүх, Япон улсын хүрээлэн буй орны бодлого, тогтвортой ашиглалтын гол хүчин зүйлс, газар ашиглалт дээр тулгуурлан өртгийн сүлжээг түгээх нь сэдэвт лекцэд хамрагдав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.161.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.