ОГ: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгч, хэлэлцүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-27
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг ажлын хэсгийн зүгээс БОАЖЯ болон ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг оролцуулан хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Ойн газрын төлөөллийн зүгээс БНАТ-ийн хуулийн хамаарах зүйл, заалт тус бүрээр задалж, хуулийн төсөлд санал өгч оролцлоо.

Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт бий болгох, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх /цаашид “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх” гэх/-д зарцуулах, хүртээмжтэй хуваарилахад энэ хуулийн зорилго оршино. Энэ хуулийн зорилт нь байгалийн нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.122.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.