Сэрүүн бүсийн навчит шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 193 сум, Нийслэлийн таван дүүрэг, говь цөлийн буюу Заг, Тооройн ой сан бүхий найман аймгийн 41 сум нийлээд Монгол улсын ойн санг бүрдүүлдэг.. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 40-өөд хувийг эзлэн орших говь, цөлийн бүсийн ойн санг бүрдүүлэгч модлог ургамлууд нь Заг /Haloxylon ammodendron (C.A.Mey.)/, Сухай /tamarix ramosissima L/, Хайлаас /Ulmus pumila L/ юм. Эдгээр ургамал нь говь цөлийн бүсийн нийт нутаг дэвсгэрийн багахан хувийг эзлэх боловч тус бүс нутгийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монгол орны ойн санг тоолж бүртгэх, нөхөн сэргээх ажлын чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд судлаач доктор А.Хауленбэк болон бусад судлаачдын өгсөн мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг “Монгол элсний хамгаалалтын захиргаа”-нд харъяалагдах Нисдэг эрэг, Зөөхий хэмээх газруудад ургаж буй Заган (Haloxylon ammodendron (C.A.Mey.)) ойн тархалт, нөөцийг тодорхойлж, улсын ойн санд хүлээн авах ажлыг ЗГХА Ойн газраас зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын дүнд Говь-Алтай аймгийн заган ойн сан бүхий сумдын тоо нэгээр нэмэгдлээ.
-
2024-11-20