ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ
Дуудлага худалдаанд Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хуулийн этгээд оролцоно.
23 дугаар зүйл.Ойн мэргэжлийн байгууллага, түүний үйл ажиллагаа
- 23.1.Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ.
- 23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллага нь өмчийн аль ч хэлбэртэй байж болох бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
- 23.2.1.ойн баялгийн нөөцийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх;
- 23.2.2.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшиж ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг гүйцэтгэх, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;
- 23.2.3.ойг нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа явуулахаас гадна бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
- 23.2.4.өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
- /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
- 23.3.Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.
ИЙМД ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЭЖ БАЙНА.
Сэдэв: Мэргэжлийн байгууллагуудын нээлттэй сургалт-Ойн дагалдах баялагын дуудлага худалдааны системийн танилцуулга
Огноо: 2023 оны 10 сарын 15-ны өдөр 12:00 цагт
Join Zoom Meeting
https://us06web.zoom.us/j/2656634704?pwd=R3ckGDyUNo8uzNFqnsKBSA8qbblN4S.1
Уулзалтын код (Meeting ID): 265 663 4704
Нууц дугаар (Passcode): Forest1234