ОГ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээр хүрсэн үр дүн
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-03

ХУД –ийн 14 хороо Айцын амын цэцэрлэгт 2022 оноос хойш 11 зүйлийн 12458 ширхэг мод, сөөг суулгасан. Үүнээс 2023 оны намрын тооллогоор 96 хувь буюу 11958 мод, сөөг ургаж байна.

Энэхүү талбайг Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв“ ОНӨААТҮГ хариуцан арчилж, хамгаалж байна. Намрын мод тарилтаар энд 4000 ширхэг мод, сөөг суулгана.

Талбайд Сибирийн шинэс /Larix sibirica Ldb/, Сибирийн гацуур /Picea obovata Ldb/, тарваган хайлаас /Ulmus pumila/, шар хуайс /Caragana arborences /, голт бор /Syringa josicaea/, үхрийн нүд / Ribes nigrum/, Азийн монос / Padus asiatica/, Өрөл /Malus bacceta/ , хуурамч таван дохиурт бургас / Salix pseudopentandra/, лавар навчит улиас /Populus lauripolia/ зэрэг есөн төрлийн 13 зүйлийн шилмүүст болон навчит мод, сөөг ургаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарНийслэлийн Байгаль орчны газарХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ

#намрын_мод_тарилт

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.114.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.