ОГ: Бүх нийтээр мод тарих үндэсний /өдөр 2023 оны 10 дугаар сарын 04-нөөс -16-ны өдрүүдэд/
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-27
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.

 

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

Санаачлагч: #Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Зохион байгуулагч: #Байгаль орчин, аялал жуулчлалын яам#Ойн газар – Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар

Хамтран зохион байгуулагч: Монголын ой модны мэргэжлийн  холбоодын нэгдэл ТББ, #Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо ТББ

 

БАЙРШИЛ ХАРАХ: Эрхэм та доорх байрлал дээр дарж мэдээлэл аваарай.

? Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн

? Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас

? Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”

? Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”

? Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”

? Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”

? Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам

? Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар”

? Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам, Олон улсын цэцэрлэгт хүрээлэн

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.