Тус хэлэлцүүлэгт Рио Тинто Монгол ХХК, ОУБХН болон ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн болон тэмцлийн ажлыг биечлэн гүйцэтгэсэн аж ахуй нэгж, холбоодын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт: ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаанд мэргэжлийн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, шинээр илэрч байгаа шавжийн тархалт, хөнөөлийн судалгааг олон талын оролцоотой гүйцэтгэх, Ойн хөнөөл тэмцлийн ажлын үр дүнд эдийн засгийн болон аж ахуйн үр дүнг тусгах, хяналтын цэг байгуулах, хөндлөнгийн шинжээчийг томилох, Био бэлдмэл үйлдвэрлэл, худалдан авалт дээр дотоодын үйлдвэрлэлийг давууд үзэх зэрэг асуудлуудыг онцлов.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
ШУА-ийн Биологийн хүрээлэн - Institute of Biology, MAS
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн