ХУД: 21 дүгээр хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, суралцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо
Б.Норовням
Үйл явдал
/
2023-08-28
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт бүтээн байгуулалт, тохижилтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Нисэхийн 161 дүгээр сургууль нь 960 хүүхдийн суудалтай, гадна талбай, дотоод засал, тохижилтын ажил бүрэн дуусаж, суралцагчдаа хүлээн авахад бэлэн болоод байна.
Шинэ сургууль нь стандартад нийцсэн спорт заал, урлаг заал, хоол үйлчилгээний заал, эмчийн өрөө бүхий, хичээлийн нийт 28 анги танхимтай.
Гадна тохижилт авто зогсоол, явган хүний зам, талбайн теннис, 3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг иж бүрэн тохижуулсан.
Ерөнхий боловсролын 161 дүгээр сургууль ашиглалтад орсноор хамрах тойргийн хүүхдүүд хол явах шаардлагагүй болж, харьяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байна. Санхүүжүүлэлт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, барилга угсралтыг “Жунсон констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.59.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.