Ойн санг сөрөг нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай 50 км авто замын трассд өртөх ойн сангийн нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ шинээр боловсруулан албажуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан баталгаажуулах хугацаатай албан шаардлагыг тус замын ажлыг гүйцэтгэгч тал болох “Дашин” ХХК, туслан гүйцэтгэгч “БСМ” ХХК нарт хүргүүлэн, тухайн ойн сангийн төлөв байдлыг нарийвчлан тогтоож, ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээг дахин нарийвчлан гаргаж, холбогдох шатны байгууллагад тайлагнахыг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид даалгав.
Авто замын трассд өртөх ойн
санд хууль бусаар мод бэлтгэх зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж, намрын хуурайшлын улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.
Тэрбум модБайгаль орчин, аялал жуулчлалын яамДорнод аймгийн Байгаль орчин ,аялал жуулчлалын газарБаян-Уул суман дахь Сум дундын Ойн анги