ОГ: Apfnet-д “монгол орны ойжуулалт нөхөн сэргээлтийн бодлого, стратеги” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-18
2023 оны есдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Чифэн хотод Төв Азийн Ойн асуудал эрхэлсэн сайд нарын гуравдугаар уулзалт болж, Хятад, Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг улсын яамдын болон өндөр түвшний албан тушаалтнууд оролцов.

 

?Ойн газрыг төлөөлж Хяналт-Шинжилгээ, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б. Мөнхболор, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Золжаргал нар оролцож “Монгол орны ойжуулалт нөхөн сэргээлтийн бодлого, стратеги” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

?Төлөөлөгчид “Ойн аж ахуйн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжинэ” сэдвийн хүрээнд хууль тогтоомж, бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, ололт амжилт, тулгамдаж буй асуудал, дутагдалтай талууд болон бүс нутгийн солилцоо, хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгаа салбаруудын сүүлийн үеийн дэвшлийн талаар хуваалцлаа.

Төв Азийн ойн аж ахуйн хамтын ажиллагааны механизмын үйл ажиллагааны хөтөлбөр (2023-2025 он)-ыг баталж, дараах тэргүүлэх чиглэлүүдийг тусгав. Үүнд:

• Хуурай болон хагас хуурай бүс нутгийн ургамлыг нөхөн сэргээх,

• Агро ой, бэлчээр, эко аялал жуулчлал гэх мэт цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт элсэнд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх,

• Ой, бэлчээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хил дамнасан хамтын ажиллагаа,

• Ой, бэлчээрийн генетик нөөцийг хамгаалах, ашиглах,

• Ойн болон бэлчээрийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх,

• Ойн болон бэлчээрийн шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагаа, солилцоог дэмжих,

• Хэт их цөлжилттэй газар нутгийг бут сөөгний бөөгнөрөл бүхий бэлчээр болгон хувиргах замаар иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг үйл ажиллагаа орсон.

?2025 онд 4 дэх удаагийн уулзалтыг APFNet-ийн дэмжлэгээр Монгол Улсад зохион байгууллахаар талууд тохиролцсоноор уулзалт өндөрлөв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум мод

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.