Тухайн аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудын Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Байгалийн ургамлын тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журмын хэрэгжилт болон ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлагын дагуу боловсон хүчин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бүрдлийг хангаж буй байдалд түвшин тогтоож, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Улсын үзлэгийн ажлыг Ойн газрын ойн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Ганбатаар ахлуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнэ, Ойн газрын мэргэжилтэн Н.Даваадалай, жолооч Х.Мэндбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гүйцэтгэж байна.
Тус үзлэгт Завхан аймгийн Улиастай, Тэлмэн, Идэр, Баянтэс, Баянхайрхан, Яруу, Тосонцэнгэл сумдын 30 гаруй ойн мэргэжлийн байгууллага хамрагдаад байна.
Ажлын хэсэг Завхан аймгийн Их-Уул, Хөвсгөл аймгийн 22 суманд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд үргэлжлүүлэн зохион байгуулна.