ОГ: Хэнтий аймагт “ойн менежментийг эрүүлээр хэрэгжүүлэх” сэдвийн хүрээнд семинар зохион байгуулагдлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-04
Ойн мэргэжилтнүүдэд зориулсан “Ойн менежментийг эрүүлээр хэрэгжүүлэх” сэдвийн хүрээнд семинар Хэнтий аймгийн Биндэр суманд 08-р сарын 29-ний өдөр боллоо.

 

?Тус семинарыг “STREAM” төсөл БНЧУ-ын Менделийн их сургууль тэргүүтэй их сургуулиудын консорциумтай хамтран төслийн туршилт, судалгааны талбай, мод үржүүлгийн газар, нарсан коридорт дараах сэдвийн хүрээнд зохион байгуулав:

?•Ойн нөхөн сэргэх чадамж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

• Ойн хөрс, түүний хэв шинж

• Ойн менежментийн үйл ажиллагаа (арчилгааны огтлолт)

• Модонд авирч шилмэл үр түүх арга технологи

• Ойн танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулах аргазүй

Семинарт Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн алба, Сум дундын ойн ангиуд, ойн мэргэжлийн байгууллагууд, сумдын байгаль хамгаалагч нар оролцсон. Энэхүү арга хэмжээ нь ойн менежментийг эрүүлээр хэрэгжүүлэхэд энэ чиглэлд олон улсын болоод Монгол улсын хамтарсан туршлага солилцох, залуу ойн мэргэжилтнүүдийн оролцоотойгоороо онцлог боллоо.

?”STREAM” төслийг Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр GIZ болон НҮБ-ын ХХААБ хамтран хэрэгжүүлж байна.

EU Delegation to MongoliaGIZ MongoleiFood and Agriculture Organization of the United Nations (FAO)Forest4MongoliaХэнтий аймгийн Биндэр сумХэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарТэрбум мод

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.