ОГ: Ойн газраас мэргэжлийн байгууллагуудад үнэлгээ өгөх, түвшин тогтоох ажил үргэлжилж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-01
Ойн нөөцийн болон ойн дагалт баялгийн ашиглалтын чиглэлийн эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох үзлэгийн ажил Өвөрхангай, Архангай, Хэнтий, Төв аймаг болон Улаанбаатар хотын хэмжээнд үргэлжилж байна.

✅Аймаг, нийслэл, сум орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагууд Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Байгалийн ургамлын тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журмын хэрэгжилт болон ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлагын дагуу боловсон хүчин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бүрдлийг ханган ажиллаж буй байдалд түвшин тогтоож, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Улсын үзлэгийн ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Гантулгаар ахлуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Бат-Эрдэнэ, Ойн газрын ахлах мэргэжилтэн Б.Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гүйцэтгэж байна.

✅Тус үзлэгт Өвөрхангай аймгийн хэмжээнд 13 байгууллага хамрагдаж дууссан бөгөөд Архангай аймгийн 19 байгууллага хамрагдаж үзлэгийн ажил үргэлжилж байна.

✅Дээрх ажлын хэсэг үзлэгийн ажлыг Хэнтий, Төв аймаг болон Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд үргэлжлүүлэн зохион байгуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.