Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ
БШУ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06 –ны өдрийн А/347 дугаар тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан.
Энэхүү журам нь улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд мөрдлөг болгоно.
Үүнд,
Кембрижийн IGCSE, O, AS, A
IB-International Baccalaureate
AP-Advanced Placement
TOEFL /IBT/
IELTS
SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд,
Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20