Хүүхдийг ивээх сан, боловсролын үнэлгээний төв хамтарсан "хувь хүний ур чадварыг үнэлэх психометрик арга зүйн" сургалт боллоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-15
Сургалтын зорилго: Энэхүү 2 өдрийн сургалт нь хүүхэд, залуусын хувь хүний ур чадварыг үнэлэх үндсэн аргуудын талаарх мэдлэг, ойлголтыг олгох зорилготой.
Сургалтаар хувь хүний ур чадварыг үнэлэхийн үндсэн ач холбогдол, үнэлгээг хийх арга зүй, ашиглагддаг арга хэрэгсэл болон тухайн арга хэрэгсэл тус бүрийн давуу болон сул талуудыг авч хэлэлцэв.
Сургалтаар үнэлгээ хийхэд ашигладаг түгээмэл арга хэрэгслүүдийг танилцуулахын зэрэгцээ тэдгээрт харьцуулалт хийж, холбогдох судалгаа шинжилгээний бодит жишээнүүдийг судлав.
Мөн төслийн хүрээнд хийсэн эцсийн үр нөлөөний үнэлгээний туршилтын судалгааны арга зүй болон хэрэгслүүд, тэдгээрийг баталгаажуулсан процесс, үр дүн, уг арга хэрэгслүүдийг ашиглан хэрхэн туршилтын судалгааг хийсэн талаарх мэдээллийг хуваалцав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.200.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.