Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбийг урьдчилсан байдлаар тогтоолоо
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай” А/240 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад эрэмбэ тогтоох ажлын хүрээнд сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан.
Дээд боловсролын чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд даалгасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулж, урьдчилсан байдлаар дараах эрэмбийг танилцуулж байна.
Урьдчилсан эрэмбэтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://highreport.eec.mn/performance/rank холбоосоор танилцаж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.107.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20