БҮТ Их Британийн AQA үнэлгээний байгууллагатай хамтран программ, платформ ашиглах гараагаа эхлүүллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-30
Боловсролын үнэлгээний төв нь 20 жилийн ойн босгон дээрээ Их Британийн AQA үнэлгээний байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, үнэлгээний мэргэжлийн байгууллагын программ, платформ ашиглах гараагаа эхлүүллээ.
?2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл AQA үнэлгээний байгууллагын сургагч багш Steve Rowntree-ийн чиглүүлгээр Боловсролын үнэлгээний төвийн нийт 22 мэргэжилтэн, мэргэжлийн 5 засагч багш танхимын сургалтад хамрагдан шалгалтын материалыг цахимаар засах, оноожуулах, засалтын чанарын хяналтыг хэрхэн хийх, тайлан мэдээ гаргах зэрэгт суралцав. Хамтын ажиллагааны салхийг хагалж Цахим засалтын платформ болох E-Marker программын эхний сургалтыг ийнхүү зохион байгуулж дууслаа.
?Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх олон сургалт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.53.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.